Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд осолдсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд осолдсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Усанд осолдсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийсэн.

Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах