Усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн түүхэн амжилт гаргалаа
Тэрбээр тэмцээний үеэр зургаан зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-ий В цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин боллоо.
Мэдээллийн алба

Усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Тайландын Бангкок хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн өрсөлдсөн юм. Тэрбээр тэмцээний үеэр зургаан зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-ий В цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин боллоо.
Тодруулбал, Б.Энххүслэн дараах зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.
50m Freestyle - 26.54
800m Freestyle - 8:47.20
100m Freestyle - 56.08
200m Freestyle - 1:58.23
100m Breaststroke - 1:12.50
200m IM - 2:17.49


















