Үсчин Б.Сэлэнгэмөрөн 51 улсын 5000 гаруй оролцогчийг тэргүүлжээ
Дубай хотод зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 51 улсын 5000 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Нийт 73 шүүгчийн шүүлтээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд Монголын тамирчид багаараа гран при шагнал хүртсэн байна.
Мэдээллийн алба

"Brilliant Cup International Championship" тэмцээний "Хуримын үс засалт"-ын төрлийн мастер ангилалд үсчин Б.Сэлэнгэмөрөн алтан медалийн эзэн болжээ.
Дубай хотод зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 51 улсын 5000 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Нийт 73 шүүгчийн шүүлтээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд Монголын тамирчид багаараа гран при шагнал хүртсэн байна.
Тэмцээний хариу энэ сарын 3-нд гарсан бөгөөд сүүлийн гурван жилийн турш онлайнаар зохиогдож байгаа аж.
Б.Сэлэнгэмөрөний хувьд өмнө нь УАШТ-ий мөнгөн медаль, 2020 онд зохион байгуулагдсан ДАШТ-ний есдүгээр байрын шагналтай гэнэ.


















