Усэйн Болт буухиа уралдааны төрөлд найман жилийн дараа ялагдал хүлээлээ
Олимпийн зургаан удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Усэйн Болт 2015 оны анхны уралдааны замдаа гараад түрүүлж чадсангүй.
Мэдээллийн алба

Олимпийн зургаан удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Усэйн Болт 2015 оны анхны уралдааны замдаа гараад түрүүлж чадсангүй. Тэрбээр Кингстоны "Gibson Relays" тэмцээний 4х100 метрийн буухиад Racers Lions багийн өмнөөс уралдаад түрүүлж чадаагүй юм.
Усэйн Болтын багтсан Racers Lions баг түрүүлэх хамгийн магадлалтайд тооцогдож байсан гэнэ. Учир нь түүний хамт Кемар Бэйли-Коул, олимпийн наадмын 200 метрийн зайд хүрэл медаль хүртсэн Уоррен Уэйр нар байсан тул тэднийг гарцаагүй түрүүлнэ гэж таамаглажээ. Гэтэл хэрэг дээрээ Ямайкийн Технологийн их сургуулийн багийнхан түрүүлсэн байна.
Ингэснээр Болт буухиа уралдааны төрөлд найман жилийн дараа ялагдал хүлээгээд байгаа юм.


















