Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Усэйн Болт хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байглуулжээ

Хөлбөмбөгийн карьер эхлүүлэх оролдлогоо орхиогүй байгаа тухай Усэйн Болт өмнө нь мэдэгдэж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усэйн Болт хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байглуулжээ
Усэйн Болт хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байглуулжээ. Зураг: МҮОНРТ

Ямайкийн тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт өнгөрөгч зун карьерээ өндөрлөсөн билээ.

Тэрбээр саяхан хөлбөмбөгийн нэгэн клүбтэй гэрээ байгуулсан бөгөөд чухам ямар клүбтэй гэдгээ алдарт тамирчин нэрийг нь одоогоор нууцлаад байгаа аж.

“Би хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байгуулсан. Харин ямар клүб болохыг нь та бүхэн маргааш мэдэх болно” хэмээн 31 настай Болт өөрийн твиттер хуудсанд мэдээлжээ.

Хөлбөмбөгийн карьер эхлүүлэх оролдлогоо орхиогүй байгаа тухай Усэйн Болт өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Тэрбээр Өмнөд Африкийн хөлбөмбөгийн клүбтэй эртнээс дасгал сургуулилт хамтран хийдэг байсан аж.

Хуваалцах