Усэйн Болтын ес дэх удаагаа дэлхийн аварга болж буй бичлэг
Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт өчигдөр Бээжинд болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн зайн гүйлтэд 9.79 секундын үзүүлэлтээр түрүүлсэн.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт өчигдөр Бээжинд болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн зайн гүйлтэд 9.79 секундын үзүүлэлтээр түрүүлсэн. Ингэснээр тэр дэлхийн аваргын алдрыг 9 дэх удаагаа хүртлээ. Тэр олон сарын турш гэмтлийн улмаас уралдаан тэмцээнд ороогүй байсан ч энэ гараанд өөрийн гол өрсөлдөгч АНУ-ын Жастин Гэтлиний өмнө гарч чадлаа.
Жастин Гэтлин энэ зайд 9.80 секунд буюу Усэйн Болтоос 0.01 секунд хоцорсон юм. Уралдааны дараагаар Усэйн Болт их спортоо орхих хүртлээ дэлхийн хамгийн хурдан хүн хэвээрээ байх болно гэж хэлжээ.


















