Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1.5 сая га газрын хилийн цэс тогтоолоо

хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Хөвсгөл, Ховд, Увс аймгийн нийтдээ гурван сая га газрыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээр тогтоолоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1.5 сая га газрын хилийн цэс тогтоолоо
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1.5 сая га газрын хилийн цэс тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын ач холбогдол бүхий Алтай-Соёны бүс нутаг дахь Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 19 сумын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоож өнгөрсөн сарын 28-нд хуралдсан ИТХ-ын хуралдаанаар Усны тухай хуулийн хүрээнд баталж хамгаалалтад авчээ. Тодруулбал, Увс аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж, Увс аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох 1.5 сая гаруй га газрын хилийн цэсийг Усны тухай хуулийн хүрээнд баталжээ. ИТХ-ын хурлын тогтоол, холбогдох бичиг баримтыг Хууль зүйн яаманд өргөн барьж бүртгүүлснээр хуулийн хэрэгжилтийг хангах эрх нээгдэх юм байна.

Дашрамд дуулгахад, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд болон бусад талуудын оролцоотой хийгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Хөвсгөл, Ховд, Увс аймгийн нийтдээ гурван сая га газрыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээр тогтоолоо. Ингэснээр сав газрын гол, нуурууд усзүйн сүлжээний хувьд хамгаалалтад орж байгаа юм.

Хуваалцах