Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ
Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан.

Үнэ нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан байна.

Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна. Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм.

Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр боллоо.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.

Түлхүүр үг:Усны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ
Хуваалцах