УСУГ-ын бүтцийг өөрчлөх хурал боллоо
Хурлын үеэр Ус сувгийг удирдах газар “Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэхэд анхаарах асуудал”, “Эрчим хүчний зохицуулах хороо“, "Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэх заавар”, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулах” санал боловсруулан танилцуулга хийсэн.
Мэдээллийн алба

Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийг удирдах газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ашиглалт үйлчилгээг операторын хэлбэрт шилжүүлэх санхүүгийн шинэ загварыг нэвтрүүлэх чиг үүргийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо.
Хурлын үеэр Ус сувгийг удирдах газар “Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэхэд анхаарах асуудал”, “Эрчим хүчний зохицуулах хороо“, "Нэг худалдан авагчийн загварт шилжүүлэх заавар”, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулах” санал боловсруулан танилцуулга хийсэн.
Танилцуулгад нэг худалдан авагчийн загвар нь хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрийг зохисгүй байдлаар зарцуулах боломжийг хязгаарласан, хэрэглэгчид нэг ижил үнэ тариф мөрдөх боломж олгож байгаа давуу талтайг харуулж, орлого төвлөрүүлэлтийг хувьчилсан графикаар үзүүлсэн. Мөн усны аюулгүй байдлыг хангахын тулд гүний худгуудын усан сан, цооногийг лабораторийн баталсан графикийн дагуу цэвэрлэж ариутгах, усны дээжийг сар бүр лабораторийн шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулах гэх мэт олон саналууд гаргасан.
Дараагийн хурлаар ажлын нарийвчилсан төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд гарган, хамтран ярилцахаар боллоо.


















