Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ

Манай улсад өсвөр насны охидын төрөлт 2005 оноос хойш эрс нэмэгджээ. Тодруулбал 1000 төрөлт тутмын 21 нь 15-19 насны охид байна. Салбарын мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар манай улс шиг хөгжиж буй оронд дээрх үзүүлэлт нь хүн амын өсөлтөнд чухал нөлөө үзүүлэх ч сөрөг үр дагаварууд ихээр дагуулдаг ба

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ
Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад өсвөр насны охидын төрөлт 2005 оноос хойш эрс нэмэгджээ. Тодруулбал 1000 төрөлт тутмын 21 нь 15-19 насны охид байна. Салбарын мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар манай улс шиг хөгжиж буй оронд дээрх үзүүлэлт нь хүн амын өсөлтөнд чухал нөлөө үзүүлэх ч сөрөг үр дагаварууд ихээр дагуулдаг байна.

Дэлхий дахинаа жил бүрийн 7-р сарын 11-нд дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил манай улс эл өдрийг өсвөр насны охидын төрөлтөөс үүдэлтэй эндэгдлийг багасгах зорилготойгоор “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн энэ өдрийн хүрээнд хүсээгүй жирэмслэлтээс үүдэлтэй хор уршиг болон гэр бүлээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг сургалтууд зохион байгуулагдах аж.

Хурд агентлаг

Түлхүүр үг:Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ
Хуваалцах