Өсвөр үеийн УАШТ-д оролцох тамирчдад сургалт зохион байгуулж байна
шилдэг тамирчин болон багш, дасгалжуулагч Азийн аварга шалгаруулах тэмцээний завсарлагааны үеэр ирэх долоо хоногт болох өсвөр үеийн УАШТ-д оролцох тамирчдад сургалт зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Эх орондоо түр хугацаагаар ирээд буй АНУ-д ажиллаж амьдардаг 1993 оны Азийн аварга ОУХМ Л.Сэргэлэнбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Э.Даваачимэг тэргүүтэй шилдэг тамирчин болон багш, дасгалжуулагч Азийн аварга шалгаруулах тэмцээний завсарлагааны үеэр ирэх долоо хоногт болох өсвөр үеийн УАШТ-д оролцох тамирчдад сургалт зохион байгуулж байна.
Манай оронд болж буй Азийн АШТ-ий үеэр спорт клубүүд болон орон нутгийн секц дугуйланд хамрагдаж буй өсвөр үе, залуучуудын насны шавь нараа тэмцээн үзүүлэхийн зэрэгцээ олимп, дэлхийн медальт шилдэг бөхчүүдээс мэх техник арга барилаас суралцахаас гадна мастер класс, Япон улсад багшийн сургалтанд оролцох боломжийг нээж өгч байгаа юм.


















