Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөр үеийнхний УАШТ-ий ангилал бүрийн шилдэг найман баг тодорлоо

Хасагдах шатны гол тоглолтууд өнөөдөр, маргааш, нөгөөдөр гурван өдөр үргэлжилж аваргуудаа тодруулах бөгөөд залгуулаад хөвгүүдийн 12, 16 хүртэлх насны ангиллын тэмцээн эхэлнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр үеийнхний УАШТ-ий ангилал бүрийн шилдэг найман баг тодорлоо
Өсвөр үеийнхний УАШТ-ий ангилал бүрийн шилдэг найман баг тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалын ордон”-д нэгдүгээр сарын 7-нд эхэлсэн өсвөр үеийнхний УАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, ангилал бүрийн шилдэг найман баг тодорлоо.

Хөвгүүдийн 10 хүртэлх насны ангилалд 19 баг өрсөлдсөнөөс шөвгийн наймд “Эрчим”-ийн хоёрдугаар баг Хөвсгал аймагтай, “Эрчим”-ийн нэгдүгээр баг Хан-Уул дүүрэгтэй, “Чингэлтэй ДМЮ”-ын нэгдүгээр баг “Сэлэнгэпресс”-тэй, “Хоромхон” “Дэрэн”-гийн хөх багтай, 14 хүртэлх насны ангилалд 26 баг өрсөлдсөнөөс “Арвис” “Дэрэн”-тэй, “Унаганууд” “Эрчим”-тэй, “Эрхэс” “Чингэлтэй ДМЮ”-тай, “Хараацай” “Сэлэнгэпресс”-тэй оноолт таарав.

Хасагдах шатны гол тоглолтууд өнөөдөр, маргааш, нөгөөдөр гурван өдөр үргэлжилж аваргуудаа тодруулах бөгөөд залгуулаад хөвгүүдийн 12, 16 хүртэлх насны ангиллын тэмцээн эхэлнэ.

Хуваалцах