Өсвөрийн баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа
Мэдээллийн алба

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа ”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 36 кг-ийн жинд Д.Энххүслэн алт, 28 кг-ийн жинд В.Нямжаргал мөнгө, И.Тэмүүжин хүрэл, 30 кг-ийн жинд Н.Отгонжаргал хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Тэмцээнд 39 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч" биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.



















