Өсвөрийн бөхчүүд Каори Ичо, Томохиро Мацүнага нарын сургалтанд суужээ
Мөн тэр үеэр “Минами Кюүшюү” их сургуульд олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичо хүрэлцэн ирж, өсвөр үеийн 100-аад хүүхдэд сургалт зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Н.Баатар дасгалжуулагчтай СХД-ийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран Японы Мияаконжо хоттой хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийгээд иржээ.
Манай улсын өсвөрийн тамирчид Мияаконожо хотод очсон өдрийн маргааш “Ниши” ахлах сургуультай танилцсанаас гадна хамтарсан бэлтгэл хийсэн байна. Мөн тэр үеэр “Минами Кюүшюү” их сургуульд олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичо хүрэлцэн ирж, өсвөр үеийн 100-аад хүүхдэд сургалт зохион байгуулжээ.
Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт Томохиро Мацүнага ч мөн тус өдрийн сургалтыг удирдсан байна.


















