Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн бөхчүүд Хиагтад болсон тэмцээнээс зургаан медаль хүртэв

Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, улсын шүүгч М.Кажымухан, Б.Бямбасүрэн нар дэнсэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн бөхчүүд Хиагтад болсон тэмцээнээс зургаан медаль хүртэв
Өсвөрийн бөхчүүд Хиагтад болсон тэмцээнээс зургаан медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Ковер-Кяхта" олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод боллоо.

19 дэх удаагийн тэмцээнд Налайх дүүргээс 12, Дархан-Уул аймгаас найм, Сэлэнгэ аймгаас долоо, нийт 27 тамирчин, гурван дасгалжуулагчийн удирдлага дор оролцсоноос нэг алт, нэжгээд мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль хүртэв.

Хөвгүүдийн 29 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Т.Мянганбанзрагч алт, 41 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Цэрэндаваа мөнгө, 28 кг-д Налайх дүүргийн тамирчин А.Анх-Эрдэнэ, 45 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 65 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Бүрэнбаяр хүрэл медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, улсын шүүгч М.Кажымухан, Б.Бямбасүрэн нар дэнсэлжээ.

Хуваалцах