Өсвөрийн бөхчүүд таван медальтай ирлээ
БНХАУ-ын олон мужаас тамирчид Хөх хотод ирж оролцсон бөгөөд Монголын баг 16 байгууллагаас багийн дүнгээр аман хүзүүдэв.
Мэдээллийн алба

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн болж, Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван орны тамирчин өрсөлдөв.
Манай улсаас Налайх дүүргийн БТСГ-ын дарга Д.Мөнхбаярын удирдлага дор Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн”, 73 дугаар сургуулийн тус бүр дөрөв, нийт найман тамирчин хүч үзсэнээс нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, охидын 70 кг-ын жинд Б.Намуунзаяа алт, хөвгүүдийн 58 кг-д Б.Буд, 65 кг-д Мөнх-Эрдэнэ, охидын 46 кг-д Сайнбат нар мөнгө, 46 кг-д Азжаргал хүрэл медаль хүртсэн байна.
БНХАУ-ын олон мужаас тамирчид Хөх хотод ирж оролцсон бөгөөд Монголын баг 16 байгууллагаас багийн дүнгээр аман хүзүүдэв.


















