Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн бөхчүүд Якутад хүч үзнэ

Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн бөхчүүд Якутад хүч үзнэ
Өсвөрийн бөхчүүд Якутад хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-ний хооронд Якутад болно.

10 дахь удаагийн болох гэж буй уламжлалт тэмцээнд Монгол Улсаас

  • 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан),

  • 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс),

  • 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан),

  • 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс),

  • 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд),

  • 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй),

  • 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ.

Түүнчлэн олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгч П.Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм.

Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.

Хуваалцах