Өсвөрийн сагсчид “Eastern Cup-2018” тэмцээнд оролцож байна
Тэгвэл энэ жилийн хувьд хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд долоон баг оролцохоор болжээ. Тэмцээн гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 2-нд үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо зохион явагддаг “Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцож байна.
Манай багийн хувьд “Eastern Cup” тэмцээнд хоёр дахь удаагаа хурд хүчээ сорино. Өнгөрсөн жил Монголын гурван баг оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медалтай эх орондоо ирсэн.
Тэгвэл энэ жилийн хувьд хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд долоон баг оролцохоор болжээ. Тэмцээн гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 2-нд үргэлжилнэ.
ХӨВГҮҮД:
Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны шигшээ баг
Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны шигшээ баг
Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны нэгдүгээр шигшээ баг
Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ баг
О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны шигшээ баг


















