Өсвөрийн сүмочид "Хакүхо цом" тэмцээнд амжилттай оролцов
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом-2023" сүмогийн өсвөр үеийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 12-нд Японы Токио хотын "Рёогокү Кокигүкан" ордонд боллоо.
Мэдээллийн алба

13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монголын 11 өсвөрийн сүмоч оролцсоноос 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч н.Хаш-Эрдэнэ алт, 11 насны ангилалд нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч н.Чилүгэн хүрэл, багийн барилдаанд Монголын баг хүрэл медаль хүртжээ.
Мөн Гарамгай бөхөөр Баянхонгор аймгийн сурагч н.Хашмаргад тодорсон байна.
Ташрамд дуулгахад, тус тэмцээнд Монгол, Япон, АНУ, Украин зэрэг найман орны 900 гаруй өсвөрийн сүмоч өрсөлджээ.