Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн теннисчдийн олон хотын тэмцээн өндөрлөлөө

"Од" клубын нэрэмжит ширээний теннисний олон хотын тэмцээн зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт цогцолборт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн теннисчдийн олон хотын тэмцээн өндөрлөлөө
Өсвөрийн теннисчдийн олон хотын тэмцээн өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

"Од" клубын нэрэмжит ширээний теннисний олон хотын тэмцээн зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт цогцолборт боллоо. Хоёр дахь удаагаа болсон тус тэмцээнд Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үдэ, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн 15 байгууллагын 200 гаруй тамирчин гурван насны ангилалд өрсөлдлөө.

"Тэмцээн өсвөрийн тамирчдын ур чадварыг шалгасан өрсөлдөөн дүүрэн боллоо. Ирэх жил БНХАУ, БНСУ-ын тамирчдыг урилгаар оролцуулах талаар ярилцаж байгаа" гэж зохион байгуулагчид онцлов. Энэ жил Буриад улсаас гэхэд 18 тамирчин ирж оролцож, өрсөлдөөнийг улам ширүүн болгосон байна.

Тус тэмцээний бага насанд Хөвсгөл аймгаас ирж оролцсон Г.Сэр-Од долоон тоглолт хийж, түрүүлсэн бөгөөд тэрээр өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

12-оос доош нас:

Хөвгүүд:

1.Г.Сэр-Од (Хөвсгөл)

2.Э.Оргил (“Шинэ Эргэлт”)

3.Б.Галмандах (Чингэлтэй дүүрэг)

Охид:

1.Ө.Балжинням (Чингэлтэй дүүрэг)

2.Э.Мичид (Дархан-Уул)

3.Г.Сэлэнгэмөрөн (Говьсүмбэр)

13-15 нас:

Хөвгүүд:

1.Ч.Эрдэнэбаяр (Чингэлтэй дүүрэг)

2.М.Тэмүүлэн (Шинэ эргэлт)

3.Б.Баттөмөр (Сэлэнгэ)

Охид:

1.М.Ундрам (Чингэлтэй дүүрэг)

2.Р.Мөнхнаран (Чингэлтэй дүүрэг)

3.Б.Мөнхзаяа (Чингэлтэй дүүрэг)

16-17 нас:

Хөвгүүд:

1.Мөнхзориг (Чингэлтэй дүүрэг)

2.П.Билэгжаргал (Хөтөл)

3.Ө.Нацагдаваа

Охид:

1.Чагдирова Александра (Улаан-Үдэ)

2.Казари Нарей (Улаан-Үдэ)

3.Э.Анужин (Орхон) тус тус шалгарлаа.

Хуваалцах