Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Өсвөрийн үндэсний цом” тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна

“Өсвөрийн үндэсний цом” анхдугаар тэмцээн Хэнтий аймагт нээлтээ хийсэн бол насан хүрэгчдийн “Футзалын үндэсний цом” энэ сарын 21-нд Дорнод аймагт эхэлнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өсвөрийн үндэсний цом” тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна
“Өсвөрийн үндэсний цом” тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анх удаа зохион байгуулагдаж буй 21 аймгийн 16 хүртэлх насныхны аварга шалгаруулах “Өсвөрийн үндэсний цом” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хэнтий аймгийн төв Чингист нээлтээ хийлээ.

Уг тэмцээнд Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Булган, Төв, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр гэсэн 16 аймгийн өсвөрийн шигшээ баг оролцож буй бөгөөд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.

“Өсвөрийн үндэсний цом” тэмцээний эхний хоёр байрын баг “16 хүртэлх насныхны лиг”-т өрсөлдөх эрх авах юм.

“Өсвөрийн үндэсний цом” анхдугаар тэмцээн Хэнтий аймагт нээлтээ хийсэн бол насан хүрэгчдийн “Футзалын үндэсний цом” энэ сарын 21-нд Дорнод аймагт эхэлнэ.

Хуваалцах