"Утгын чимэг-2017" наадмын эзнээр С.Пүрэв шалгарлаа
Шагналт байрыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Оюун, Т.Баянсан, Г.Болормаа, Д.Уранбилэг, Т.Бум-Эрдэнэ нар хүртсэн юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч, Ч.Лодойдамбын 100 жилийн ойн нэрэмжит оны шилдэг богино өгүүллэгийн "Утгын чимэг-2017" наадмын шилдгийн шилдгээр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт С.Пүрэв шалгарлаа.
Тэрбээр "Уул өвгөн хоёр" өгүүллэгээрээ цомын эзэн болсон юм.
Наадам өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд тэргүүн байр хүртсэн өгүүллэгийг нэрт хүүрнэн өгүүлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан уншсан юм.
Дэд байрыг зохиолч Н.Бадамжав, гутгаар байрыг Д.Жамъян, дөрөв, тавдугаар байрт Б.Баярсайхан, Г.Жамъян нар тус тус эзлэв.
Шагналт байрыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Оюун, Т.Баянсан, Г.Болормаа, Д.Уранбилэг, Т.Бум-Эрдэнэ нар хүртсэн юм.


















