Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Утгын чимэг-2017” наадмын хоёрын даваанд шалгарсан 10 бүтээлийн нэрс тодорчээ

Уг наадмыг 1990 оноос "Шувуун саарал" хэмээн нэрийдэж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" гэх болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Утгын чимэг-2017” наадмын хоёрын даваанд шалгарсан 10 бүтээлийн нэрс тодорчээ
“Утгын чимэг-2017” наадмын хоёрын даваанд шалгарсан 10 бүтээлийн нэрс тодорчээ. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулддаг богино өгүүллэгийн “Утгын чимэг-2017” наадмын хоёрын даваанд шалгарсан 10 бүтээлийн нэрс тодорчээ.

Уг наадмыг 1990 оноос "Шувуун саарал" хэмээн нэрийдэж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" гэх болсон юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой байдаг бөгөөд "Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг юм.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулж байгаа билээ.

Хоёрын даваанд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Оюун “Тайгын зул цэцэг”, С.Пүрэв “Уул өвгөн хоёр”, Г.Жамъян “Хань-галзуу”, зохиолч Д.Жамъяа “Гал улаан бэрээмэг цэцэг”, Д.Уранбилэг “Эхийн сэтгэл”, Н.Бадамжав “Эрт нэгэн цагт”, Ч.Баянсан “Хадны захидал”, Б.Баярсайхан “Даш гуай”, Г.Болормаа “Хүний нутгийн тэр”, Ц.Бум-Эрдэнэ “Эргэлт” гэсэн 10 хүний бүтээл шалгарчээ.

Сонирхуулахад тус наадамд Л.Түдэв 1990, Б.Догмид 1991, Д.Намсрай 1992. Д.Догмид 1993, С.Дашдооров 1994, Ж.Лхагва 1995, П.Пүрэвсүрэн 1996, Ж.Сарантуяа 1997, П.Пүрэвсүрэн 1998, Д.Намсрай 1999, Д.Догмид 2000, М.Эрдэнэбат 2005, Ц.Доржготов 2009, Б.Баярсайхан 2010, С.Пүрэв 2012, Ц.Доржготов 2013, Б.Золбаяр 2014, Б.Пүрэвдаш 2015 Б.Лхагвасүрэн 2016 онд бүтээлээрээ хүртэж байв.

Энэ жилийн наадам МҮОНРТ-ийн “Evant hall”-д энэ бямба гарагт болно.

Хуваалцах