“Утгын чимэг” наадмын шилдэг өгүүллэгүүдийг дараах өгүүлэгчид уншина
“Утгын чимэг-2022” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 19-нд 18:00 цагт Хүүхэлдэйн театрт болно. Түүнчлэн “Утгын чимэг”-ийн шилдэг өгүүллэгүүдийг дараах өгүүлэгчид уншиж үзэгчдэд хүргэнэ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадмын эхний шатанд зохиолч, уран бүтээлчид 80 өгүүллэг хүргүүлсэн. Ийн МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн хүлээж авсан бүтээлүүдийг уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.
Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
Н.Мөнхсайхан “ДАРДАС”
Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд 18:00 цагт Хүүхэлдэйн театрт болно. Түүнчлэн “Утгын чимэг”-ийн шилдэг өгүүллэгүүдийг дараах өгүүлэгчид уншиж үзэгчдэд хүргэнэ.


















