Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга ОХУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайдтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийн ОХУ дахь айлчлалын гол уулзалт өнөөдөр тус улсын Үйлдвэр худалдааны яаманд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга ОХУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайдтай уулзлаа
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга ОХУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайдтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийн ОХУ дахь айлчлалын гол уулзалт өнөөдөр тус улсын Үйлдвэр худалдааны яаманд боллоо.

Хоёр орны дэд сайд Б.Уянга, Михайл Юрин нар уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр тундаа тэсрэх бодисын түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн талаар ярилцав.

Уулзалтаар ОХУ-ын талаас тэсрэх бодисын нийлүүлэлтэд ямар нэгэн хориг тавигдахгүй гэдгийг илэрхийлсэн ба цаашдаа хангамжийг тогтвортой байлгах, эрчимжүүлэх талаарх саналуудыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Аж үйлдвэрийн салбар хуралдааны үеэр хэлэлцэхээр тохиролцлоо гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах