Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Уул ус” хамтлагийнхантай “Найр”-лаарай

Саяхан “Маск” продакшинтай хамтран “Соёлын довтолгоо” уран сайхны киноны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат сар шинийн босгон дээр шинэхэн уран бүтээлээ Монгол түмэндээ зориулан гаргаад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Уул ус” хамтлагийнхантай “Найр”-лаарай
“Уул ус” хамтлагийнхантай “Найр”-лаарай. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний хөгжмийг уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулсан “Алтан ураг” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч Б.Эрдэнэбат “Зун” нэртэй шинэ продакшин байгуулжээ.

Саяхан “Маск” продакшинтай хамтран “Соёлын довтолгоо” уран сайхны киноны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат сар шинийн босгон дээр шинэхэн уран бүтээлээ Монгол түмэндээ зориулан гаргаад байна.

“Зун” продакшины уран бүтээлчид энэ удаа “Уул ус” хамтлагыг шинээр байгуулан, Найр уран бүтээлээ олноор танилцуулж байна. Монголын урлагт шинэ уур амьсгал оруулж ирж байгаа “Уул ус” хамтлагийнхан энэхүү уран бүтээлээ ардын уламжлалт хөгжим, ерөөл магтаал, дуу бүжиг хослуулан, ерөөлийг дууны хэлбэрт оруулж бүтээснээрээ олны анхаарлыг татаж байна.

Хуваалцах