Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрчээ

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0%) их наяд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрчээ
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрчээ. Зураг: МҮОНРТ

2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 29.1 сая.тн нүүрс, 782.9 мян.тн зэсийн баяжмал, 7.6 тн алт, 3.0 мян.тн молибдений баяжмал, 73.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 27.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 4.7 сая.тн төмрийн хүдэр, 1.8 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 50.3 мян.тн цайрын баяжмал, 4.0 сая баррель газрын тос, 7.3 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.8 сая.тн буюу 10.6 хувь,зэсийн баяжмал 22.6 мян.тн буюу 3.0 хувь,төмрийн хүдэр 1.3 сая.тн буюу 38.9 хувь,төмрийн хүдрийн баяжмал 95.7 мян.тн буюу 5.7 хувь, хайлуур жоншны хүдэр 3.8 мян.тн буюу 5.4 хувь, цайрын баяжмал 3.5 мян.тн буюу 7.5 хувь, газрын тос 21.8 мян.баррельбуюу 0.6 хувиар тус тус өссөн байна.

Харин алт 1.6тн буюу 17.4 хувь, молибдены баяжмал 129.0 тн буюу 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 13.5 мян.тн буюу 33.3 хувь, катодын зэс 1.1 мян.тн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 7 сарын гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (13.5хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 881.7 (14.3хувь) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 876.4 (40.7 хувь) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 30.9 (0.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.0 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0 хувь) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 779.0 (34.0хувь) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 484.4 (12.3хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 8.3 (71.1хувь) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 7.0 (60.1хувь) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах