Уулчдад зориулсан сургалт болно
Цасан нурангийн шинжээч, зааварлагч, “Alaska Avalanche Specialists” компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн.
Мэдээллийн алба

Монголын уулчдын үндэсний холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг.
Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд энэ сарын 25-нд танхимын сургалт явуулж, 26-нд нь дадлага хичээл Богд ууланд болох аж. Сургалт үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Тиймээс уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэл авах боломж бүрдэж байна.
Цасан нурангийн шинжээч, зааварлагч, “Alaska Avalanche Specialists” компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн.
Тэрбээр Америкийн цасан нурангийн холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны удирдах зөвлөлд ажиллажээ. Цасан нурангийн талд 35 жилийн мэргэжлийн туршлагатай юм байна.


















