Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болно

Монголын кино урлаг болон хүүхэлдэйн кино гэх мэт контентын салбарт хувь нэмрээ оруулж буй “Монгол Контент” ХХК-д тус романаар кино бүтээх эрхийг зохиолч Б.Шүүдэрцэцэг шилжүүлсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болно
“Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болно. Зураг: МҮОНРТ

Хоёр жилийн өмнө уншигчдын гарт хүрч бестселлер ном болж байсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болох гэж байна.

Монголын кино урлаг болон хүүхэлдэйн кино гэх мэт контентын салбарт хувь нэмрээ оруулж буй “Монгол Контент” ХХК-д тус романаар кино бүтээх эрхийг зохиолч Б.Шүүдэрцэцэг шилжүүлсэн билээ.

"Ankhnyam Casting Agency"-тэй хамтран бүтээх тус киноны зохиолыг романаас сэдэвлэн шинээр бичих бөгөөд кино зохиолыг найруулагч Г.Бадамрагчаа, зөвлөхөөр Монгол Улсын ардын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, үол дүрд жүжигчин Р.Анхнямтоглох аж.

Хуваалцах