Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулна

Монголын Уулчдын Үндэсний Холбооны 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоолын дагуу энэ оны уулын спортын оны шилдэг авиралтыг шалгаруулах ажиллагааг зохион байгуулна. Дор дурдсан төрлөөр шалгаруулах юм байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулна
Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Монголын Уулчдын Үндэсний Холбооны 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоолын дагуу энэ оны уулын спортын оны шилдэг авиралтыг шалгаруулах ажиллагааг зохион байгуулна. Дор дурдсан төрлөөр шалгаруулах юм байна. Үүнд:

1) Шилдэг холбоо, клуб

2) Шилдэг дасгалжуулагч

3) Шилдэг авиралт

4) Шилдэг уулчин

5) Шилдэг эмэгтэй тамирчин

6) Шилдэг эрэгтэй тамирчин

7) Шилдэг ивээн тэтгэгч орно.

Эдгээр төрлүүдэд нэр дэвших хүсэлтэй хувь хүн, тамирчин, холбоо, клуб, ТББ-ууд “Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулах журам”-ын дагуу Холбооны info@mnmf.org.mn цахим хаягт 2015 оны 12 дугаар сарын 16-ны 18.00 цагаас өмнө ирүүлэх ёстой юм байна.

Хуваалцах