Уулын цанын "Дэлхийн цом"-ын тэмцээн болж байна
Уулын цанын 2015-2016 оны Дэлхийн цомын гараа 10 дугаар сараас эхлэн явагдаж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараа эрэгтэйчүүдийн төрөлд Франц улсын Вал де Изер /Val d'Isere/ цанын баазад "слалом" ангиллаар явагдаж, аваргаа тодрууллаа.
Мэдээллийн алба

Уулын цанын слалом ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аваргын цомыг 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Норвеги улсын тамирчин Хенрик Кристоферсон /Henrik Kristoffersen/өргөв. Хоёр дугаар байрт 2014 оны Сочигийн өвлийн олимпийн мөнгөн медальт, 2013 оны цанын спортын дэлхийн аварга, Австри улсын Марсель Хиршер /Marcel Hirscher/ 1 минут 9 секундын амжилт үзүүлж, барианд орж ирснээр медалийн тавцанд зогссон юм.

Өдгөө 26 настай Хиршер өнгөрөгч 12-ны өдөр болсон "жиант слалом" ангиллын гараанд тав дахь удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоогоод байгаа юм. Харин гурав дугаар байрт ХБНГУ-ын тамирчин Феликс Нейретер /Felix Neureuther/ шалгарсан юм. Уулын цанын спортын эрэгтэйчүүдийн слалом ангиллын дараагийн гараа энэ сарын 22-ны өдөр Итали улсын Мадонна Ди Кампигло /Madonna di Campiglio/ цанын баазад болно.