Уулын цанын "Дэлхийн цом"-ын тэмцээн үргэлжилж байна
Уулын цанын спортын дэлхийн цомын тэмцээн өчигдөр Швейцарь улсын Венген хотноо эрэгтэйчүүдийн слалом ангилалд болж, шилдэг тамирчид тодорлоо.
Мэдээллийн алба

Уулын цанын спортын дэлхийн цомын тэмцээн өчигдөр Швейцарь улсын Венген хотноо эрэгтэйчүүдийн слалом ангилалд болж, шилдэг тамирчид тодорлоо.

Тус гараанд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт, Норвеги улсын тамирчин Хенрик Кристофферсон тэргүүллээ. Тэрээр нийт замаа 1 минут 37.85 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм. Ийнхүү тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон гурван гараанд амжилттай уралдаж, гурав дахь удаагаа түрүүллээ.

Харин түүний араас 2010 оны Ванкуверийн өвлийн олимпийн аварга, Норвеги улсын тамирчин Жулиана Раззоли орж ирлээ. Тэрээр нийт замыг 1 минут 38.15 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм.

Гуравдугаар байрт мөн Итали улсын тамирчин Стефано Гросс орж ирсэн. Тэрээр нийт замыг 1 минут 38.53 секундын хугацаанд туулж, барианд орж ирсэн юм. Уулын цанын спортын эрэгтэйчүүдийн ангиллыг Норвегийн тамирчин Аксел Лунд Свиндал 816 оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн төрлийг Швейцарийн тамирчин Лаараа Гуут 750 оноотой тэргүүлж байна.


















