Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн усны нөөц багасч байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим алдагдах, нөөц багасахад хүрч байна гэж судлаачид хэллээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарал мөсөн голоос тэжээл авдаг гол нууруудад нөлөөлж байгаа юм.
Мэдээллийн алба

Уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим алдагдах, нөөц багасахад хүрч байна гэж судлаачид хэллээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарал мөсөн голоос тэжээл авдаг гол нууруудад нөлөөлж байгаа юм. Мөн агаарын хэмийг дагаад хуурайшилт нэмэгдсэн нь гадаргын болон гүний усны нөөц багасахад хүргэжээ.
Тухайлбал, өнгөрөгч онд усны нөөцийн хэмжээ олон жилийн дунджаас долоо орчим шоо километрээр багассан. Иймд усыг хуримтлуулахаас эхлээд бодлогын асуудалд ч эртнээс анхаарах хэрэгтэйг Ус цаг уурын хүрээлэнгийн Ус судлалын секторын доктор Г.Даваа онцлож байна. Судалгаагаар манай улс өнөөгийн усны хэрэглээгээ бүрэн хангах түвшинд байгааг тэрээр хэллээ.


















