Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ

Дашрамд дурдахад номын хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд ажилтнуудаас одоо ч номнууд ирж фонд арвижсаар байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ
Уурхайчдын дэмжлэгтэйгээр байгуулагдсан номын сан үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

"Багануур" ХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн нэгдсэн хорооноос компанийнхаа 40 жилийн ойд зориулан хувь хүнийг хөгжүүлэх танхим байгуулах төсөл хэрэгжүүлсэн билээ.

Үүний хүрээнд “Нэг уурхайчин-нэг ном” сэдэвт номын хандивын аянг ажилтнуудын дунд өрнүүлснээр утга зохиол, нийгэм соёл, хувь хүний хөгжил, хууль эрх зүй, эрүүл мэнд-спорт, эдийн засаг менежмент гэсэн найман чиглэлийн 1100-аад ном цугларчээ.

Дашрамд дурдахад номын хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд ажилтнуудаас одоо ч номнууд ирж фонд арвижсаар байна.

Хуваалцах