Өвлийн анхны олимпын наадам энэ өдөр нээлтээ хийж байжээ
Францын Шамони хотод 1924 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 25-нд өвлийн анхны олимпын наадам нээлтээ хийж байжээ.
Мэдээллийн алба

Францын Шамони хотод 1924 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 25-нд өвлийн анхны олимпын наадам нээлтээ хийж байжээ. Уг олимпод 16 орны 258 тамирчин оролцож байсан. Үүнээс 13 нь эмэгтэй тамирчин байв. Мөн цанын төрлүүд, уран гулгалт, хоккей, гүйлтийн тэшүүрийн төрлөөр өрсөлдөж Норвеги улс нийт медалийн тоогоор 1 дүгээр байрт шалгарч байв. Үүнээс жилийн дараа ОУОХ хуралдаж өвлийн олимпын наадмыг тогтмол зохион байгуулах шийдвэр гаргаж байжээ. Мөн энэ үеэр кёрлингийн спортыг олимпын наадамд танилцуулж байжээ. Тус спорт 74 жилийн дараа буюу 1998 оны Япон улсад зохион байгуулагдсан өвлийн олимпод анх удаа нэгэн төрөл нь болж багтжээ.
Биеийн тамир, спортын улсын хороо


















