Өвлийн олимпод оролцох тамирчдыг 14 хүн дагалджээ
БНСУ-д зохиогдох өвлийн олимпод манай улсаас цанын спортын хоёр тамирчин оролцоно.
Мэдээллийн алба

БНСУ-д зохиогдох өвлийн олимпод манай улсаас цанын спортын хоёр тамирчин оролцоно. Харин тэднийг дагалдан 30 гаруй хүн явсан гэх мэдээллийг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн нь шүүмжлэл дагуулаад байна.
Тиймээс тэднийг дагалдан явсан хүмүүсийн нэрсийг Монголын Үндэсний олимпийн хорооны нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийтэд зарлажээ. Баг 14 хүний бүрэлдэхүүнтэй явсан аж.
Тамирчид:
Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин
Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин
Дагалдаж явсан:
Х.Хаш-Эрдэнэ цанын дасгалжуулагч
Д.Хишигжаргал Монголын цанын холбооны ерөнхийлөгч
Ч.Очирсүрэн Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд
Н.Баярсайхан БСШУС-ын сайдын спортын зөвлөх
Д.Загдсүрэн Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч
Э.Бадар-Ууган Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Б.Баяртуяа Монголын үндэсний олимпын хорооны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга
А.Ундрал Монголын үндэсний олимпын хорооны Төсөл хөтөлбөр хариуцсан нарийн бичгийн дарга


















