Өвлийн олимпын гурван удаагийн аварга Маттиас Майер зодог тайллаа
Түүний амжилтын буухиа уртаас урт үргэлжилдэг бөгөөд “Австрийн уулын олимпын хамгийн олон медальтай тамирчин” гэдэг тодотголтой билээ.
Мэдээллийн алба

Олимпын гурав, ДАШТ-ий 11 алтан медальт, Австрийн цанын тамирчин Маттиас Майер зодог тайлжээ.
Өдгөө 32 настай тэрбээр “Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд түрүүлж байсан юм.
Маттиас Майер 2009 оны хоёрдугаар сард Сестриер хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо хийсэн. Түүний шилдэг төрөл бол “Super G” ангилал юм. Хэд хэдэн шилдэг аравт барианд орсны дараа 2013 оны нэгдүгээр сард Китцбюхелд болсон Дэлхийн цомын “Super G” ангилалд ч медалийн тавцанд гарч байв.
Түүний амжилтын буухиа уртаас урт үргэлжилдэг бөгөөд “Австрийн уулын олимпын хамгийн олон медальтай тамирчин” гэдэг тодотголтой билээ.


















