Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад тус наадмын бэлгэдэл арсланг хадгалуулна

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймагт үргэлжилж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад тус наадмын бэлгэдэл арсланг хадгалуулна
Өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад тус наадмын бэлгэдэл арсланг хадгалуулна. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймагт үргэлжилж байна.

Монголын бүх ард түмний XVI өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланг Эрдэнэт хотын “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээж аймаг, орон нутгийнхаа онцлогийг шингээж урлажээ. Ээжүүдийн урласан 210 ширхэг нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм.

Сонирхуулахад, Тус наадмын бэлгэдэл арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр урласан нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлжээ. Мөн арслангийн энгэрийн туузанд Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэжээ.

Хуваалцах