Увс аймгийн баяр наадам Үндэсний сурын харвааны тэмцээнээр эхэллээ
Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, 2017 оны Увс аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэмцээн өнөө өглөө 9 цагаас эхэллээ.
Мэдээллийн алба

Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, 2017 оны Увс аймгийн баяр наадмын Үндэсний сурын харвааны тэмцээн өнөө өглөө 9 цагаас эхэллээ.
Үндэсний сурын салбар хорооны даргаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, салбар хорооны гишүүдээр Шуудан холбооны дарга С.Бямбабаатар, Мэдээлэл сүлжээний газрын дарга Б.Анхбаяр, Цахилгаан холбооны газрын дарга Б.Алтанчулуун, 4-р багийн Засаг дарга Л.Давааворж нар томилогдон ажиллаж байна.
Сурын харвааны тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй 3-7 нас, 8-13 нас, 14-17 нас, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явагдаж, шилдгүүдээ тодруулна.


















