Увс аймгийн II дунд сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарчээ
Увс аймгийн II дунд сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарчээ. Эхний хүүхдэд 11 дүгээр сарын 16-нд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн II дунд сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарчээ. Эхний хүүхдэд 11 дүгээр сарын 16-нд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Нийт 110 хүүхдийг тандалт судалгаанд хамруулахад 53 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 45 хүүхдээс шулуун гэдэсний арчдас цуглуулан шинжлэхэд 10 хүүхдээс "Sh.Flexneri" илэрчээ. Одоогийн байдлаар 10 хүүхэд эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.
Халдварын эх уурхайг илрүүлэхээр гадаад орчноос болон хоолны үлдэгдлээс сорьц цуглуулан шинжилж байна. Дэгдэлтийн судалгаа үргэлжилж байгаа ажээ.


















