Өвөр Монголд төрж, өссөн хийлч Эвери Фишерийн нэрэмжит шагнал хүртэв
Сонгодог хөгжимчдийн дунд өндөр нэр хүндтэй Эвери Фишерийн нэрэмжит дэлхийн шилдэг залуу хөгжимчний шагналыг энэ жил Анжело Шянь Юү хэмээх залуу хийлч хүртжээ.
Мэдээллийн алба

Сонгодог хөгжимчдийн дунд өндөр нэр хүндтэй Эвери Фишерийн нэрэмжит дэлхийн шилдэг залуу хөгжимчний шагналыг энэ жил Анжело Шянь Юү хэмээх залуу хийлч хүртжээ. Тэрбээр Өвөр Монголд төрж өссөн бөгөөд өдгөө Америкийн Бостон хотод амьдардаг. Анжело Шянь Юү шагналаа гардах үеэрээ “Би Андре Уаттс, Гил Шаахам, Жошуа Белл нарын алдартны цомгийг сонсож өссөн. Тэдний авч байсан энэ нэр хүндтэй шагналыг өөрийн биеэр гардана чинээ зүүдэлж ч байсангүй” гэжээ.
Энэ жил 28 настай Шянь Юү 2010 онд Мэнюхиний нэрэмжит олон улсын шагнал хүртэж байжээ. Тэрбээр Липински Вайниавскийн олон улсын уралдаанд хоёрдугаар байр, Майкл Хиллийн нэрэмжит уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан аж. Эвери Фишерийн нэрэмжит шагналыг 25 мянган ам.доллар дагалддаг бөгөөд Хятадаас өмнө нь төгөлдөр хуурч Ван Юүжя, Жан Хаочэнь нар 2010, 2017 онд хүртэж байжээ.






















