Өвөр Монголын хувцас загварын шоу боллоо
Тус шоуны гол зорилго нь Өвөр Монголын орчин үеийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан шинэхэн байдлаар олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалын салбарт бусад орнуудыг бодвол илүү өндөр хөгжиж байгаа гэдгээ олон нийтэд харуулах явдал юм.
Мэдээллийн алба

МӨЗО-ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу, Үзэсгэлэнт Сычуаны аялал жуулчлалын танилцуулга, Өвөр Монголын амтат хоолны өдөрлөг гэсэн гурван цогц арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах “Новотел” зочид буудлын дөрвөн давхарт нээлтээ хийлээ.
Тус шоуны гол зорилго нь Өвөр Монголын орчин үеийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан шинэхэн байдлаар олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалын салбарт бусад орнуудыг бодвол илүү өндөр хөгжиж байгаа гэдгээ олон нийтэд харуулах явдал юм.
Үүнд 100 гаруй хувцас орж байгаагаас үндэсний ёс заншлыг харуулсан эрэгтэй, эмэгтэй 40 загвар, орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 30 загвар, ёслол хүндэтгэлийн 40 загварын үзүүлбэрүүд тавигдаж байгаа аж.


















