Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлалаа

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлалаа
Өвөрхангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн аж.

Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах өгүүлэмжтэй. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд мөн тандалт судалгаа хийж байгааг яамнаас мэдээлж, нэг дор олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах