Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөрхангай аймгийн баг илт давуугаар ялалт байгууллаа

Өнөөдөр 19:00 цагаас Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийн баг илт давуугаар ялалт байгууллаа
Өвөрхангай аймгийн баг илт давуугаар ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо, “СПС” телевизтэй хамтран зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн цуврал барилдааны хоёрдугаар шатны зургаа дахь өдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай учраа таарч барилдан илт давуу буюу 22:3-аар ялж, шигшээ наймд шалгаран шагналын таван сая төгрөгөө гардлаа.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ даваа авсан бол Улаанбаатар хотын багт улсын начин Б.Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ /1/, аймгийн арслан Ч.Мөнхтогтох /0/, аймгийн заан М.Даваасүрэн /0/, аймгийн харцага Э.Ширнэн /0/ даваатай барилдацгаалаа. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан боловч гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцсонгүй.

Өнөөдөр 19:00 цагаас Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай барилдана.

Хуваалцах