Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөрхангай аймгийн харъяат П.Батсайханы тогоруу зээрд шүдлэн түрүүллээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан шүдлэнгийн уралдаанд нийт 412 морь бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийн харъяат П.Батсайханы тогоруу зээрд шүдлэн түрүүллээ
Өвөрхангай аймгийн харъяат П.Батсайханы тогоруу зээрд шүдлэн түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан шүдлэнгийн уралдаанд нийт 412 морь бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн.

Тэдгээрээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд (уралдаанч Цогтбаатарын Пүрэвбаатар, 12 настай, эрэгтэй) түрүүлж, наадамчин олныг баясгалаа.

2 дугаар байр: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын хул (уралдаанч Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар (Пүрэвсүрэнгийн Чингүүн, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хонгор халзан (уралдаанч Цагаанчулууны Улаанхүү, 12 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн хээр морь (уралдаанч Батбаярын Баттулга, 11 настай, эрэгтэй) тус тус айрагдлаа.

Хуваалцах