Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг гурав дахь ялалтаа авлаа

Тус тоглолтод Б.Тамжид 20 оноо, 7 самбар, 9 оновчтой дамжуулалт өгсөн бол эсрэг багаас Маркус Хэммондс 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг гурав дахь ялалтаа авлаа
Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг гурав дахь ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн ээлжит тоглолтууд болж Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийсэн. Тоглолт эхэлсэн мөчөөс хоёр баг эн тэнцүүхэн “тулаан”-ыг өрнүүлэв. Ийн эхний үед 26:26, харин хоёрдугаар үед 53:49-өөр Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг илүүрхсэн. Гуравдугаар үед 81:79 болж, Өвөрхангай баг хоёр онооны зөрүүтэй тэргүүлсэн бөгөөд үүнийгээ хадгалж дөрөвдүгээр үеийн төгсгөлд 111:104 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч улирлын гурав дахь хожлоо авлаа.

Тус тоглолтод Б.Тамжид 20 оноо, 7 самбар, 9 оновчтой дамжуулалт өгсөн бол эсрэг багаас Маркус Хэммондс 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Хуваалцах