Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Өвөрмонголд алтны томоохон уурхай нээгдлээ

ӨМӨЗО-ны Улаанхад хотын орчимд Өвөрмонголдоо хамгийн томд тооцогдох Шү Жин алтны уурхай нээгдсэн тухай энэ сарын есөнд Хятадын олон улсын радио мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрмонголд алтны томоохон уурхай нээгдлээ
Өвөрмонголд алтны томоохон уурхай нээгдлээ. Зураг: МҮОНРТ

ӨМӨЗО-ны Улаанхад хотын орчимд Өвөрмонголдоо хамгийн томд тооцогдох Шү Жин алтны уурхай нээгдсэн тухай энэ сарын есөнд Хятадын олон улсын радио мэдээллээ.

Шинээр нээсэн Шү Жин уурхайн цэвэршүүлэлтийн хэмжээ 124 мянган шоо метр, худгийн диаметр 5.5 метр, худгийн гүн 800 метр ажээ. Урьдчилсан байдлаар 14 тонн алтны нөөцтэй гэгдэж буй тус уурхайд эхний ээлжинд 259 сая юанийн хөрөнгө оруулалт хийж барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байна. 2017 оны эхний хагас жилд үйлдвэрлэлээ эхлэхээр тооцож байгаа энэ уурхай олборлолтын эхний жилүүддээ өдөрт 1000 тонн чулуу гаргаж, жилдээ 1000 гаруй кг алт олборлоно гэж Өвөрмонголын ашигт малтмалын газраас мэдэгджээ.

Хуваалцах