Өвөрмонголын морин хуурч Ч.Булаг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцжээ
“Камертон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Херо” энтертайментаас бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцжээ.
Мэдээллийн алба

“Камертон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Херо” энтертайментаас бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцжээ. Гэхдээ тэрбээр тус нэвтрүүлгийн гол дүр биш БНХАУ-ын ӨМӨЗО-ны морин хуурч Чи.Булаг оролцсон байна. Учир нь тэрбээр Д.Болдын өвөө Ардын жүжигчин, төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян агсны шавь байсан аж. Иймд Д.Болд өвөөгийнхөө хувцасыг өмсч, хуурыг нь тоглож буйгаар гарах гэнэ.

Сонирхуулахад 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д.Болдод "Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан" дуучин хэмээн Төрийн шагнал цол хүртээсэн билээ.


















