Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уяачдын наадмын хөтөлбөр /2018.07.13/

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уяачдын наадмын хөтөлбөр /2018.07.13/
Уяачдын наадмын хөтөлбөр /2018.07.13/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.


7.00-9.20 цагт:

Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан

09.00-14.00 цагт:

Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 цагт:

Эрлийз морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан

13.00-13.05 цагт:

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20 цагт:

Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 цагт:

Эрлийз дааганы уралдаан

14.20-14.30 цагт:

Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 цагт:

Урлагийн тоглолт

15.30-16.30 цагт:

Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 цагт:

Урлагийн тоглолт

16.40-17.00 цагт:

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 цагт:

Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 цагт:

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 цагт:

Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 цагт:

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

Хуваалцах