Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уяачид сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Агт-Эрдэнэ” нэг, “Түмний эх” хоёр, “Хүй мандал” гал гуравдугаар байр эзэлж, тэргүүн байр эзэлсэн багууд хоёр сая төгрөгийн бай хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уяачид сагсан бөмбөгөөр өрсөлдөв
Уяачид сагсан бөмбөгөөр өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

“Түмний эх” галаас уяачдын галын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр “Их Монгол” плазад анхлан зохион байгууллаа.

Морин спортод үнэтэй хувь нэмэр оруулж, уламжлалаа хадгалж буй уяачдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг санаачилсан байна.

Эрэгтэй найм, эмэгтэй гурав баг өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд “Хүй мандал” гал нэгдүгээр байр, “Агт-Эрдэнэ”, “Буянт Тод-Хийморь” гал хоёр, гуравдугаар байр эзэлжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Агт-Эрдэнэ” нэг, “Түмний эх” хоёр, “Хүй мандал” гал гуравдугаар байр эзэлж, тэргүүн байр эзэлсэн багууд зургаан сая төгрөгийн бай хүртжээ.

Энэхүү тэмцээн нь шилжин явах цомтой учир цаашид жил бүр уламжлал болон явагдах нь ээ.

Хуваалцах